Шууд Chart

"Miss Mongolia 2014" тэмцээний бүртгэл эхэллээ

2014-09-03 08:29:12

Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia-2014" тэмцээний бүртгэл эхэллээ. Тэртээх 2004 оноос хойш тасралтгүй уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээнд өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэд гаргаж байгаагүй, 18-25 насны, 165 см-ээс дээш өндөртэй, биеийн тэгш хөгжилтэй охид бүсгүйчүүдийг урьж байна.

   "Miss Mongolia 2014" тэмцээний бүртгэл 9-р сарын 1-12-ны хооронд, Монголын үйлдвэрчний эвлэлийн байрны 400 тоотод явагдах бөгөөд онлайнаар www.MISSMONGOLIA.mn сайтаар бүртгэж байна. Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2014” уралдаант тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг зургаан төрлөөр өрсөлдөх ажээ. Үүнд:
1.    Мисс Модель
2.    Мисс Фото
3.    Мисс Авьяас
4.    Мисс  Бикини
5.    Мисс Спорт
6.    Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус  шалгаруулна.


"Miss Mongolia 2014" тэмцээний бүртгэл эхэллээ  
Үзсэн: 1507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй