НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, хандлагыг бий болгох зорилготой.
Мөн өдөрлөгийн хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, байшингийн дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, дулаалгын ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх юм.
"Ногоон технологи-2024" өдөрлөг есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд болно | ||
Үзсэн: 523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.