
Намхайн ЭНХТҮВШИН /1978-2014/
МҮОНТ-ийн найруулагч Намхайн Энхтүвшин нь 1978 оны нэгдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. 1980-1996 онд нийслэлийн 54 дүгээр дунд сургуулийг, 1996-2000 онд Д.Жигжидийн нэрэмжит КУДС-ийг тус тус дүүргэсэн.
2000 оноос МҮОНТ-ийн найруулагчаар ажиллаж байгаад 2014 оны арваннэгдүгээр сарын 29-нд өвчний улмаас зуурдаар таалал төгслөө. Найруулагч Н.Энхтүвшин нь МҮОНТ-ийн Соёл урлагийн албанд ажиллаж байх хугацаандаа олон арван нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэжээ.
МҮОНТ-ийн сүлжээнд ардын өв уламжлал, язгуур урлагийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн ”Алтан язгуур”-320 дугаар, соёл урлагийн “Гэгээн үдэш” хөтөлбөр, хөгжмийн зэмсэг урлалын тухай “Эгшиг урлахуй” баримтат нэвтрүүлгүүдийг цувралаар бэлтгэж, тэмдэглэлт ой, улсын баяр наадамд зориулж олон арван бүтээлүүдийг туурвиж байжээ.
“Арван тавны сар”, “Сүнжидмаа” дуулалт жүжиг, “Алгирмаа”, “Жинжий Бадам”, “Янжуур тамхи”, “Хөх Монголын дуулал” зэрэг Монгол ардын домогт дууны теле зохиомжууд, “Бурхан зултай уул”, “Уянга дууны түрлэг”, “Заяа түшсэн дууны тэнгэр”, “Идэр насны дуулал” зэрэг натурын болон орон нутгийн театр, чуулга, баяр наадамд зориулсан олон арван концертууд, МУМХЧ-ын “Хөх тэнгэрийн аялгуу” цуврал концерт, “Баянцагаан нутаг”, “Хөөмэйн эгшиглэн” зэрэг язгуур урлагийн нэвтрүүлгүүд, “Дорждагваас дуулж Түдэв хуурдана”, “Уртын дууны уяхан хорвоо”-Уртын дуучин Г.Долгоржав, “Цэргийн бүрээч” зэрэг уран бүтээлчдийн хөрөг нэвтрүүлгүүд нь МҮОНТ-ийн “Алтан сан хөмрөг”-т оржээ.
“Болор цом”, “Утгын чимэг”, “Алтан өд”, “Алтан намар”, “Морин хуур” зэрэг томоохон наадмуудын найруулагчаар ажиллаж, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгүүдийн их наадмын ёслолын ажиллагаа болон “Хөөмэйн олон улсын наадам”, ДБЭТ, УДБЭЧ, UB Palace, СТӨ-өөс баярын хурал, концертуудыг шууд дамжуулан үзүүлж байлаа.
Олон улсын урлаг соёлын наадам, “Морин хуурын наадам” симпозиум сурвалжлагууд, ОХУ-ын “Березка” чуулга, “Реликт” хамтлаг, “Янни-Азид”, “Алсу”, Максим Индианы “Бүргэдийн бүжиг” хамтлаг, Солонгосын ятгын чуулга, Өвөр Монголын “Улаан мөчир” чуулгын зэрэг 20 гаруй тоглолтын сурвалжлагууд, “Дуусашгүй дуу минь”, “Сонгодог эгшиглэн” хөгжмийн нэвтрүүлгүүд, “Хос уянга”, “Зүүд эргэх нутаг” концерт, “Дуу хотлосон наадам мину”, “Үлэмж төгөлдөр нутаг мину”, “Хөх Монголын дуулал”, “Монгол чуулбар” 21 аймгаас бэлтгэсэн концерт, “Уужим сэрүүний цэнгэл”, “Ээж хайрхан”, “Энхийн манаанд” зэрэг баримтат кино, “Дорждагваас дуулж Түдэв хуурдана” хөрөг, Монголын Үндэсний Дууны Их Наадам, “Монгол минь”, “Дархан хилийн мөнхийн аялгуу”, “Аминаас үнэтэй эх орон минь” кино концерт, ХХЕГ-ын 80 жилийн ойд зориулсан “Босго тотго” түүхэн 54 ангит киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байлаа.
Мөн “Би эндээс явахгүй”, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгүүдийг телевизийн жүжиг болгон тавьжээ. Найруулагч Н.Энхтүвшингийн 200 гаруй бүтээл нь МҮОНТ-ийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна.
Уран бүтээлчид хийж бүтээж явсан ахархан хугацаандаа амжилт бүтээлээр арвин байв.
2008 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
2009 онд МҮОНТ-ийн шилдэг найруулагч, Радио Телевизийн хүндэт жуух бичиг
2012 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан
2013 онд Радио Телевизийн тэргүүний ажилтан, ХХЕГ-ийн “Онц хилчин” цол тэмдгээр тус тус шагнагдаж байв.
Найруулагч Н.Энхтүвшингийн эгэл даруу, нинжин зөөлөн сэтгэл, хамт олонч, уран бүтээлч, нөхөрсөг зан чанар нь биднийхнн сэтгэл зүрхэнд үүр хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай
МҮОНТ-ийн хамт олон
Эмгэнэл | ||
Үзсэн: 2366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.