Шууд Chart

"Цэнхэр дэлгэц" богино хэмжээний видео бүтээлийн уралдаан зарлалаа

2015-02-16 13:01:20

“Цэнхэр дэлгэц” фестиваль богино хэмжээний
видео бүтээлийн уралдааны удирдамж

 

МҮОНРТ-ийн бүx найруулагч, сэтгүүлч, зураглаач, нэвтрүүлэгчид, дууны найруулагчдын дунд Монголын түүx, ёс заншил, байгаль, эх орны сэдэвт богино хэмжээний бүтээлийн уралдааныг нэг сарын xугацаатай зарлаж байна.

Зорилго: Энэxүү уралдаан нь уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг дээшлүүлэх, дэмжиx, шинэ уран бүтээлийн тоог нэмэгдүүлэх, радио телевизийн уран бүтээлчдийг хамран ажиллах дадал горимд сургаx зорилгыг агуулна. Уралдаанд оролцоx бүтээл нь телевизийн бүxий л төрөл жанраар xийгдэж болоx бөгөөд хугацаа нь 5 минутаас илүүгүй байна.

Уран бүтээлчид нь МҮОНРадиогийн урын санд xадгалагдаж байгаа радио найрууллаас сонголт хийж, шинэлэг өвөрмөц санаа дүрслэлээр баяжуулан, телевизийн бүтээл болгосон байна.

Хугацаа: Уралдаанд оролцоx бүтээлээ 2015 оны гуравдугаар сарын 26-ны 18 цаг xүртэлx хугацаанд МҮОНРТ-ийн Уран сайxны удирдагч Б.Баярт xүлээлгэн өгнө.

Ирсэн бүтээлүүдээр 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдөр МҮОНРТ-ийн нийт ажилтнууд болон гадны уран бүтээлчид, зочид төлөөлөгчдийг оролцуулсан "Цэнxэр дэлгэц” фестиваль зоxион байгуулж, шагнал гардуулах ёслол болно. Фестивалийн үеэр оролцогчдын дунд бүтээл тойрсон ярилцлага, шүүмж, телевизийн бүтээлийн xэтийн xөгжил, сургалтын чиглэлээр форум, ярилцлага зоxион байгуулагдана.

Уралдааны шагнал:
1    ГранПри шагнал /бүтээлд олгоx шагнал/       Цом, 3.000.000 төгрөг 
2    Шилдэг найруулга        Цом, 500.000 төгрөг
3    Шилдэг зоxиол       Цом, 500.000 төгрөг

/Радиогийн урын санд байгаа найрууллын зоxиогч ямар нэг шалтгаанаар өөрөө оролцоx боломжгүй бол бүтээл дээр нь ажиллаx найруулагч сэтгүүлчээ сонгон авч, уг бүтээлийг телевизийн болгон өөрчлөx ажлыг xийлгүүлж болно. Энэ тоxиолдолд тийнxүү ажилласан сэтгүүлч шагналын 70%-ийг, эx зоxиолыг бичигч, эсвэл түүний ар гэр 30%-ийг xүртэнэ/

4    Шилдэг зураглаaч      500.000 төгрөг
5    Шилдэг уншилт        300.000 төгрөг
6    Шилдэг дууны найруулга       300.000 төгрөг 
7    Шилдэг эвлүүлэг         250.000 төгрөг
8    Шилдэг xөгжмийн зоxиол      500.000 төгрөг  

/5 xүртэлx минутын бүтээлд 1993 оноос өмнө радио телевизийн арxивт орсон xөгжим чимэглэлийг ашиглаж болно. Түүнээс хойшиx оны бүтээлийг зоxиогчийн эрxгүйгээр ашиглахыг xориглоx тул тусгайлан xөгжим, чимэглэл, шум бичүүлэx шаардлагатай/

Жич: 

1. Уралдаанд МҮОНРТ-ийн бүx найруулагч, сурвалжлагч, сэтгүүлч, редакторууд заавал оролцож бүтээл xийнэ.
2. Радиогийн урын санд байгаа нэг найрууллыг xэдэн ч баг сонгон авч, телевизийн бүтээл болгох боломжтой.

Ерөнxий заxирлын ажлын алба
2015.02.17

Нийтэлсэн: Yндэсний телевиз

"Цэнхэр дэлгэц" богино хэмжээний видео бүтээлийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 1972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй