
Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр цус харваснаас болж Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Ухаан орохгүй удсан учраас зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний нийт зардал 150 сая төгрөг болох юм байна. Тиймээс түүний уран бүтээлийн анд нөхөд, гэр бүлийнхэн нь Монголын ард түмнээс сэтгэлийн дэм хүслээ. Тодруулбал, удирдаач Н.Бүтэнбаярын тархины мэс заслын эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Өнө мөнхийн эгшиглэн” хандивын аяныг эхлүүлж, элэг нэгт монгол түмнээ хандивын аянд нэгдэж, чин сэтгэлийн тус хайрлаж, “Өнө мөнхийн эгшиглэн”-д хөг нэмэхийг хүсч байна.
Удирдаач Н.Бүтэнбаярын эмчилгээнд 150 сая төгрөг шаардлагатай байна | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.