
Олон улсын хөлбөмбөгийн холбооны төв байрны ойролцоо ирэх намар хөлбөмбөгийн анхны музейг байгуулах гэж байна. 3000 м.кв талбайтай энэ музейд Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн 209 улс орны үзмэрүүдийг дэлгэх юм.
Үзмэрийн тайлбарыг хэд, хэдэн хэлээр бичиж, музей дотор Зоогийн газар, хөлбөмбөгийн тоглолтыг шууд үзэх боломжтой спорт бар, 80 хүний багтаамжтай хурлын танхим, 120 хүний багтаамжтай хүлээн авалтын танхим байгуулах юм. Мөн хөлбөмбөгийн автомат тоглоомын төвтэй энэ музей нь дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийн түүхийг сурталчлан таниулахад гол үүрэг гүйцэтгэх юм байна.
Олон улсын хөлбөмбөгийн музей байгуулна | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.