Шууд Chart

“Ирээдүйн мистер-2016” тэмцээн ирэх сард болно

2016-03-02 17:08:10

20 дахь удаагийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээний заавар.

Зохион байгуулагч: “МОНГОЛЫН БОДИБИЛДИНГ ФИТНЕССИЙН ХОЛБОО”

Тэмцээний зорилго:

1. Эв нэгдэл Спорт-Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэн сурталчлах.
2. Бодибилдинг Фитнессийн спортоор сонирхон хичээллэгч шинэ залуу үеээ дэмжих, тэднийг ирээдүйн нэр алдартай тамирчин болох үүд хаалгыг нээж өгөх. /ТУС ТЭМЦЭЭНД УЛСЫН АВАРГА ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТАЙ ТАМИРЧИД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙГ АНХААРНА УУ!!!/
3. Нийтийн биеийн тамирийг Бодибилдинг Фитнессийн спортоор дамжуулан олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах.

Тэмцээний ангилал:

1. Бодибилдинг 65кг,
2. Бодибилдинг 70кг,
3. Бодибилдинг 75кг,
4. Бодибилдинг +75кг,
5. Эрэгтэй фитнесс,
6. Эмэгтэй фитнесс,
7. Эмэгтэй модель 165см хүртэл,
8. Эмэгтэй модель 165см-с дээш,
9. Эрэгтэй спорт модель 175см хүртэл /биеийн өндөр – 102 = биеийн жин/,
10. Эрэгтэй спорт модель 175см-с дээш /биеийн өндөр – 100 = биеийн жин/,
Жишээ нь: Таны өндөр 173см гэвэл (173см-102=71кг), таны биеийн жин 71кг-с хэтрэх ёсгүй гэсэн үг. Хэрэв 180см өндөртэй бол (180см-100=80кг) таны биеийн жин 80кг-с бага байх ёстой юм.

Шалгаруулалт:
Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтанд оролцох эрхээ авах ба жингийн аваргын төлөө өрсөлдөнө.

1. Бодибилдинг ангилал:
Тус ангилалын тамирчид хөтлөгч шүүгчийн командаар эгц урдаас болон араас биеийн тэгш харьцааг харуулах болон үндсэн 7 поз барьж үзүүлнэ. Үүнд:
• Гарын 2 толгойт булчин урдаас,
• Нурууны өргөн булчин урдаас,
• Цээжний булчин хажуугаас,
• Гарын 2 толгойт булчин араас,
• Нурууны өргөн булчин араас,
• Гарын 3 толгойт булчин хажуугаас,
• Хэвлий, хөлийн 4 толгойт булчин урдаас,
зэрэг позийг хөтлөгч шүүгчийн командаар нэгэн зэрэг барьж өрсөлдөнө. Финалын 5 байрт шалгарсан тамирчид чөлөөт үзүүлбэр үзүүлэх буюу аяны үргэлжлэх хугацаа 60 сек хүртэл байна.

2. Фитнесс ангилал /эр, эм/:
Тус ангилалын тамирчид 2 раундаар өрсөлдөнө. Хоёр раундын нийлбэр дүнгээр тамирчид байр эзэлнэ.
Нэгдүгээр раундад өөрийн сонгосон аянд:
• Хурд,
• Хүч,
• Акробат,
• Уян хатан,
• Үзүүлбэрийн зохиомж,
зэрэг заавал үзүүлэх ёстой эдгээр элементүүдийг багтаасан чөлөөт үзүүлбэр үзүүлнэ. Чөлөөт үзүүлбэрийн аяны үргэлжлэх хугацаа 90 сек хүртэл байна.
Хоёрдугаар раундад тамирчид биеийн тэгш харьцаа болон бэлтгэлжилтийг 4 талаас харуулна. 2-р раундад тамирчид Фитнессийн зориулалттай хар өнгийн өмсгөл өмсөх, мөн биеийг зохих хэмжээнд кремдсэн байх шаардлагатай.

3. Эмэгтэй модель болон эрэгтэй спорт модель ангилал:
Тус ангилалын тамирчид нь биеийн гоо сайхан, пропорци, бэлтгэлжилт болон тодорхой хэмжээний булчинлаг байдал, мөн өөрийгөө илэрхийлэлт зэргийг чухалчлах хэрэгтэй.
Эмэгтэй модель ангилалын тамирчид өөрийн сонголтоор гялалзсан өнгөлөг чимэглэл бүхий бикини хувцаслалттай байна.

Эрэгтэй спорт модель ангилалын тамирчид нь өнгө загварын сонголт бүхий өвдгөөр татсан шорттой байна.
Тус ангилалын тамирчид нь тайзан дээр тэмдэглэглэх 3 цэгийн дагуу алхаж өөрийнхөө давуу талыг илэрхийлэх позийг /боди поз барьж болохгүйг анхаарна уу/ барьж үзүүлнэ. Мөн биеийн тэгш харьцаа болон бэлтгэлжилтийг 4 талаас харуулна.

Тэмцээний хуваарь:
1. Техникийн зөвлөгөөн 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний пүрэв гарагт 15:00 цагаас Спортын Төв Ордоны 4 давхарын хурлын танхимд болно. Техникийн зөвлөгөөнөөр хувийн ариун цэврийг маш сайн сахиж ирэх (биеийн илүүдэл үсийг авах)
- жин үзэх: тамирчид ангилалын дагуу жингээ үзүүлэх /тэмцээний өмсгөлтэй байх/
- хувийн дугаар сугалах,
- чөлөөт үзүүлбэрийн ая өгөх, /CD/
- цээж зураг 1 хувь,
- мандат авах /20,000 төг/

2. Тэмцээн 2016 оны 4 дүгээр сарын 16-ны Бямба гарагийн 14:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.

Жич: тэмцээнд оролцох баг тамирчид өөрийн мэдүүлгийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны дотор доорхи хаягаар ирүүлнэ үү.

E-mail: od_ncp@yahoo.com
Page: Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо
Харилцах утас: 99286777,


“Ирээдүйн мистер-2016” тэмцээн ирэх сард болно  
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй