Шууд Chart

 “Төв Ургац”-ын хожлын цуврал зогслоо

2016-03-03 18:20:24

Лигийн шилдэг өрсөлдөгч “Төв-Ургац” 11 дараалан хожоод байсан. Тэгвэл энэ удаагийн учраа “Их-Өргөө Аравтууд” 86:85 буюу ердөө нэг онооны зөрүүгээр хожил авч, тэдний дараалсан амжилтыг зогсоолоо.

Тоглолт эхнээсээ харилцан довтолгоогоо алдсан, хамгаалалтад тулгуурласан ч Chris Jones-н ур чадвараа 100 хувь гаргасан юм. Тэрээр өнөөдрийн тоглолтод 34 оноо, 10 ашигтай дамжуулат, 8 самбараас бөмбөг авалт, 6 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн ч баг нь хожигдол хүлээлээ.

Түүнд Д.Мөнхтөр 17 оноо, З.Доржсүрэн 13 оноогоор тус хүргэсэн ч багийн бусад залуус хангалтгүй байсан нь тэдний хожлын 11 дараалсан цуврал зогсох шалтгаан болсон юм. Харин “Аравтууд” багаараа жигд гайхалтай тоглолтыг үзүүлж эцсийн мөчид Williams-н алсын зайн шидэлт амжилттай болсноор маш чухал нэгэн хожлыг авч чадлаа.

Тэднээс Jakcson багаа тэргүүлэн 18 оноо, 8 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол Williams 14 оноо, 5 ашигтай дамжуулалт, С.Өрнүүнбилэг 13 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтүвшин 12 оноо тус тус авч бусад залуус ч даалгавраа сайн биелүүлж байснаар “Төв Ургац”-ыг буулган авсан юм. Ингэснээр тэд улирлын зургаа дахь хожлоо авсан бол “Төв Ургац” улирлын дөрөв дэх хожигдлоо хүлээлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

 “Төв Ургац”-ын хожлын цуврал зогслоо  
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй