Шууд Chart

Кубын бөхчүүд нэг тэмцээнээс Олимпийн таван эрх авлаа 

2016-03-07 13:47:26

АНУ-ын Техас муж улсын Фриско хотод зуны Олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын Пан-Америкийн сонгон шалгаруулалтын тэмцээн болж өндөрлөлөө. Тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд Олимпийн эрх олгосон. Тэгвэл эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Кубын бөхчүүд Олимпийн таван эрх авлаа. Тэмцээнийг хүлээн авч явуулсан АНУ-ын эрэгтэй чөлөөт бөхчүүдийн хувьд дахин хоёр эрх нэмж авч нийт дөрвөн эрхтэй болоод байна.

Олимпийн эрх авсан эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын нэрс:


57 кг-  Ювлус Бонне Родригес/Yowlys Bonne Rodriguez/ /Куба, ДАШТ-ий хүрэл медальт/

       -Тони Рамос/Tony Ramos/ /АНУ/

65 кг-  Алехандро Вальдес Тобье/Alejandro Valdes Tobier/, Куба 

         -Франклин Гомес Матос/Franklin Gomez Mato/ Пуэрто-Рико, ДАШТ-ий мөнгөн медальт

74 кг- Ливан Лопез Азкуй/Livan Lopez Azcuy/ Куба, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт

         -Карлос Изкьердо Мендес/Carlos Izquierdo Mendez/, Колумб

86 кг-  Рейнерис Перес Салас/Reineris Salas Perez/ Куба, ДАШТ-ий хошой мөнгөн медальт

       -Жайме Эмпиналь/Jaime Espinal/ Пуэрто-Рико, олимпийн мөнгөн медальт

97 кг-  Хавьер Кортина Лассера/Javier Cortina Lacerra/ Куба, ДАШТ-ий хүрэл медальт

        -Жозе Диас Роберти/Jose Diaz Robertti/, Венесуэль 

125 кг- Тэрвэл Длагнев/Tervel Ivaylov Dlagnev/АНУ, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Оюутны дэлхийн аварга, Пан-Америкийн спортын наадмын болон Пан-Америкийн хошой аварга 

        -Корей Жарвис/Korey Jarvis/ Канад

Олимпийн эрх авсан эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын нэрс:


48 кг-  Каролина Кастилло Хидальго/Carolina Castillo Hidalgo/, Колумб             

         -Патрисиа Алижандра Бермудез/Patricia Alejandra Bermudez/, Аргентин

53 кг-  Жилиан Галлаус/Jillian Gallays/ Канад, ДАШТ-ий хүрэл медальт/

         -Бетзабеи Анжелика Аргулло Виллегас/Betzabeth Angelica Villegas/, Венесуэль

58 кг- Мишель Фаззари/Michelle Fazzari/, Канад

       -Жойс Суиза Да Сильва/Joice Souza Da Silva/, Бразил

63 кг- Эрин Гложо/Erin Clodgo/, АНУ

        -Лиас Нунес де Оливера/Lias Nunes de Oliveria/, Бразил

69 кг- Дороти Элизабет Йетс/Dorotty Elizabetta Yeats/, Канад, ДАШТ-ий мөнгөн медальт

        -Гильда Мария де Оливера/Gilda Maria de Oliveria/, Бразил

75 кг- Эрика Вейбе/Erica Wieba/, Канад

        -Жариснит Веффер Гуанира/Jarisnit Weffer Guanipa/, Аргентин

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Кубын бөхчүүд нэг тэмцээнээс Олимпийн таван эрх авлаа    
Үзсэн: 3468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй