Шууд Chart

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манай 25 бөх зодоглоно 

2016-03-10 16:45:44

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХI удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт энэ сарын 14-15-нд болно.

Буриад улсын Биеийн тамир, спортын агентлаг, Буриадын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд гадаадын 11 орон, ОХУ-ын бүрэлдэхүүний найм, Бүгд найрамдах улс, хязгаар, мужийн бөхчүүд өрсөлдөнө. Тэдний дотор Олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Билял Махов, дэлхийн аварга Абдусалам Гадисов, Европын аварга Александр Богомоев нар байна.

Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг 90 мянган рублиэр урамшуулах юм байна.

Тус тэмцээнд манайхаас Гавьяат тамирчин Н.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер С.Батболд, Б.Батзориг, Б.Батмагнай, Д.Гомбодорж, Н.Золбоо, Г.Идэрхүү, Н.Лхамгармаа, Б.Нэмэхбаяр, П.Өсөхбаатар, Т.Лувсандорж, Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат нарын 25 бөх зодоглохоор болжээ.

Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Сүлд” спорт хорооны дарга, Улсын заан Д.Бумбаяр, дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, шүүгчээр олон улсын шүүгч С.Ганзориг, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч Ж.Баатар нар явжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнээс Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат хоёр алтан медаль авч байсан юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манай 25 бөх зодоглоно    
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-10 17:11
amjilt husey

Бидэнтэй нэгдээрэй