Шууд Chart

Хакүхо аварга цолтнуудыг даваагаараа тэргүүлж эхэллээ

2016-03-15 11:44:45

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эхний барилдаандаа өвдөг шороодоод байсан Хакүхо, Какүрю нар учраа бөхөө давлаа. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа Окиноумитэй барилдаж давснаар хоёр даваатай боллоо.  

Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Котоюкитэй барилдаж ошидаши мэрээр давж, Харү башёгийн эхний даваагаа авсан нь бас нэгэн шинэ дээд амжилтад хүргэлээ. Тэрбээр  аварга цолтой 53 башё барилдахдаа 671 дэх ялалтаа байгуулж, ёкозүна Китаноумигийн 63 башёд үзүүлж байсан дээд амжилтыг эвдлээ. 

Өнөөдөр Хакүхо маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Такаясүтэй, Харүмафүжи маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Котоюкитэй барилдах бол Какүрю аварга маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Окиноумитэй барилдана. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хакүхо аварга цолтнуудыг даваагаараа тэргүүлж эхэллээ   
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй