Шууд Chart

Харү башёг А.Ичинноров озэки цолтнуудтай хамт тэргүүлж байна 

2016-03-17 13:31:54

Өчигдөр Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Окиноумитэй барилдаж ошидаши мэхээр, 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Такаясүтэй барилдаж ошидаши мэхээр тус бүр өрсөлдөгчөө яллаа. Мөн 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд өчигдөр Харүмафүжи аваргыг давсан Котоюкиг давлаа. 

Өнөөдөр Хакүхо маэгаширагийн гурваас барилдаж байгаа Аояаматай, Харүмафүжи маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Точиношинтэй барилдах бол Какүрютэй комосүби Такарафүжитэй барилдана.

Харү башёг Ичиножёо А.Ичинноров, озэки Котошогекү, озэки Кисеносато, озэки Гоэйдо, Маэгашира Икой нар унаагүйгээр тэргүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харү башёг А.Ичинноров озэки цолтнуудтай хамт тэргүүлж байна   
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй