
Өнгөрөгч өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөхийн нэг төрөл жюү жицүгийн Дэлхий болон Азийн их хурал зохион байгуулагдсан байна.
Тус хуралд Монгол Улсаас хоёр хүн төлөөлөл болон оролцжээ. Үүний нэг нь энэхүү спортыг манай улсад үүсгэн байгуулагчдын нэг Монголын анхны хар бүстэн, Дэлхийн гурван удаагийн аварга О.Болд-Эрдэнэ байсан юм. Тэрбээр тэрхүү хурлаар Жюү жицүгийн Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.
О.Болд-Эрдэнэ Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.