
Дорнод бүсийн Плэй Оффын 2-р шатны цувралын 4 дэх тоглолт Торонто Рэпторс, Майами Хит багийн хооронд болж өндөрлөлөө. Өмнөх 3 тоглолтын 2 нь нэмэлт цагт шийдэгдээд байсан бол өнөөдрийн тоглолт ч гэсэн нэмэлт цагт шийдэгдлээ.
Торонтогийн багийн лидерүүд Кайл Лаури болон Демар ДеРозан нар энэ өдөр тун хангалтгүй тоглолт үзүүлсэн ч багийн бусад тоглогчид сайн байж нэмэлт цагт хүргэж чадсан юм. Харин Майамигаас багийн лидер Дуэйн Уэйд гайхалтай байж 30 оноог авсан бол түүнд Жо Жонсон, Драгич нар тус бүр 15 оноогоор тус хүргэж, нэмэлт цагт талбайн эзэд хожил байгуулснаар цувралыг 2:2 болгон тэнцүүллээ.
Уэйд энэ өдөр 30 оноо авснаар багийнхаа түүхэнд Плэй Оффын тоглолтонд 30-аас дээш оноог 34 дэх удаагаа авч, багийнхаа хамгийн өндөр амжилтын эзэн боллоо. Түүний ард ЛеБрон Жэймс 33 удаа 30-аас дээш оноог авснаараа бичигдэж байна.
Хоёр багийн цувралын 5 дахь тоглолт баасан гарагийн өглөө 09:00 цагаас Торонтогийн талбайд болох хуваарьтай.
Майами Хит цувралыг тэнцүүллээ | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.