“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жинд манай улсаас зодоглож буй ОУХМ Ж.Чулуунбат дөнгөж сая дагах барилдаанаа хийлээ. Тэрбээр дагах барилдаанд Беларусийн бөх Ибрахим Сайдовтай таарсан бөгөөд 4:1-ийн харьцаагаар ялагдлаа. Ингэснээр Ж.Чулуунбат хоёр дахь удаагаа оролцож буй олимпийн наадмаа өндөрлүүлж байна.
ОУХМ Ж.Чулуунбат эхний учраандаа Туркийн бөх Таха Акгултай таарч мөн онооны илүүгээр буюу 10:0-ийн харьцаатай ялагдсан юм.
Ж.Чулуунбат дагах барилдаандаа ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ /Бичлэг/ | ||
Үзсэн: 2635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.