
Эрэгтэйчүүдийн 4x400 метрийн буухиа уралдаан болж өндөрлөлөө. Нэгдүгээр байрт АНУ-ын баг тамирчид 2.57.30 цагийн амжилтаар алтан медалийн эзэн болов. Хоёрдугаар байрт Ямайкийн баг орж, мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байрыг Бахамын тамирчид 2.58.49 цагийн үзүүлэлтээр эзэлж, хүрэл медалийн эзэн болов.
Мөн Эмэгтэйчүүдийн 4x400 метрийн буухиа уралдааны нэгдүгээр байрыг АНУ-ын баг тамирчид эзэлж, алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Ямайкийн баг тамирчид орсон бол гуравдугаар байрыг Их Британийн баг эзэлж, хүрэл медаль хүртэв.


АНУ-ын баг тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлсээр байна | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.