Шууд Chart

Халуун элгэн нутаг

2016-10-31 12:44:53

Хорьдугаар зууны дунд үе буюу 1960 оны сүүлчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа үгийг нь зохиож, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав хөгжмийг нь бичсэн “Халуун элгэн нутаг” хэмээх эл дуу нь үе үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон мөнхийн бүтээл юм.

Энэхүү гайхамшигт бүтээл 1971 онд Төрийн шагнал хүртэж, 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар XX зууны манлай бүтээлээр нэрлэгдэж байжээ.



Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг энэ дуу нь Халимаг, Буриад, Өвөр Монголд дуулагдан, Монгол туургатны сүлд дуу болсон бөгөөд энэ дуунд зориулсан хөшөөг 2002 онд босгосон билээ.


Халуун элгэн нутаг

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь...

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчилхад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ...

Сэрүүн салхи сэвсүүлсэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь...


Энэхүү дууг "Монгол эгшиглэн" хамтлагийн хүүхэд багачуудын дуулснаар уншигч та бүхэнд хүргэж байна.


Халуун элгэн нутаг  
Үзсэн: 10333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
[127.0.0.xxx] 2024-02-26 15:41
Хха
грх [127.0.0.xxx] 2019-03-28 15:03
ок
Зочин [202.179.31.xxx] 2016-11-26 15:14
бичлэгээ шинэчилмээр юм уу даа

Бидэнтэй нэгдээрэй