
Дөрвөн жил тутам зохиогддог "Memoriad-2016" оюуны олимпод оролцохоор Монголын Оюун Ухааны Академийн 7-33 насны 14 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотыг зорилоо. Тус тэмцээнд нийт 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрөлд өрсөлдөх юм байна.
Тэмцээн 11 дүгээр сарын 7-11-ний хооронд болно.
Манай багийн бүрэлдэхүүнд:
1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
12. Б.Биндэръяа (8 нас)
13. Д.Гэрэлт-Од (8 нас)
14. Б.Энхлүүн (7 нас) тамирчин, дасгалжуулагч багш Х.Хатанбаатар, Б.Баасандорж нарын хамт оролцоно.
Сонирхуулахад, Монголын Оюун Ухааны Академийн тамирчид олон улсын 39 тэмцээнд оролцож, 524 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.
Д.Нарантуяа
Монголын тамирчид оюуны олимпод оролцохоор АНУ-ыг зорилоо | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.