Шууд Chart

Самбо бөхийн ДАШТ дахин Болгарт

2016-11-07 19:15:56

Бүгд Найрамдах Болгар улсын нийслэл Софи хотод 2016 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) арваннэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд болно. Өмнө нь 1995 онд Самбо бөхийн ДАШТ Болгар улсад зохиогдож байсан түүхтэй. 40 дэх удаагаа зохиогдож байгаа дэлхийн аваргын тэмцээнд 80 гаруй орны шилдэг тамирчид хүч сорих юм. Манай улсаас монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нар шигшээ багаа удирдан оролцох юм байна. Харин дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, Б.Солонго, Д.Төмөрхүлэг тэргүүтэй бөхчүүд эх орноо төлөөлөн Болгарын дэвжээнд гарна.

Болгар улсад самбо бөхийн спорт улам өргөжин хөгжсөөр байна. Тус улс дотооддоо самбо бөхийн нийт 50 клубтэй. Энэ спорт 1958 оноос эхлэн Болгар улсад үүсч хөгжсөн бөгөөд 2008 он хүртэлх 50 жилийн хугацаанд Болгарын тамирчид зөвхөн Европ тив болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдээс нийт 649 медаль (96 алт, 223 мөнгө, 330 хүрэл) хүртээд байна. 


Самбо бөхийн ДАШТ дахин Болгарт  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй