
АНУ-ын Лос Анжелес хотноо тус улсад ажиллаж амьдарч буй Монголчуудын аварга шалгаруулах Шагайн харвааны 9 дэх удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрчээ. Тэмцээнд АНУ-д тархан суурьшиж буй 11 баг, 100 шахам харваачид оролцсон байна. Мөн Монголын Шагайн Харвааны Холбооны Еренхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбат тэргуутэй мэргэн харваачид урилгаар оролцож тэмцээнийг сонирхолтой болгожээ. Тэмцээний багийн төрөлд нэгдүгээр байрт Оакланд мужаас оролцсон н.Мөнхбаяр ахлагчтай “Эв эе” баг, хоёрдугаар байрт Лос Анжелос хотын н.Аюурзана ахлагчтай “Соембо” баг, гуравдугаар байрт Чикаго хотын н.Жамьянсурэн ахлагчтай “Чикаго “багууд шалгарчээ.
Харин тэмцээний хувийн цуваа харваанд Чикаго хотноо оршин сууж буй н.Тэрбиш 17 оноогоор эхний байрыг эзэлж алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байранд Оакланд мужаас оролцсон н.Оргилболд 16 оноогоор, Лос Анжелос хотоос оролцсон н.Баясгалан 15 оноогоор тус тус мөнгө,хурэл медалийн эзэд болцгоолоо.
Мөн Соёмбо багийн харваач Баясгалан "Аймгийн мэргэн " цолны болзол хангасан байна. Тэмцээний дараа Америк дахь Монголчуудын Шагайн Товчооны хурал болж зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Америк дахь Монголчуудын Шагайн Товчооны тэргуунээр Аймгийн гоц мэргэн А.Аюурзана сонгогдож, нарийн бичгийн даргаар Баясгалан томилогдлоо. Дараа жилийн аварга шалгаруулах тэмцээн Денвер хотноо зохион байгуулагдах юм байна.
АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчуудын дунд үндэсний тэмцээн уралдаан байнга зохион байгуулагддаг. Энэ нь тэдэнд уулзаж ярилцах, нөхөрлөх, уламжлал ёс заншлаа мартахгүй үргэлжлүүлэн үр хүүхэддээ өвлүүлэх боломжийг олгодог аж.
Д.Уранзул
Америкт амьдарч буй Монголчууд шагайн харвааны аваргаа тодрууллаа | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.