
Турк улсын Измир хотноо болсон өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээнд Дорноговь аймгийн ЕБ-ын II сургуулийн сурагч Э.Хүслэн алт, мөнгөн медаль, ЕБ-ын I сургуулийн сурагч Н.Налжормаа алт, хүрэл медаль, Б.Сүлдбаатар алтан медаль, Б.Түвшин мөнгөн медаль, С.Энхтүвшин 4-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Эдгээр тамирчдад Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин улсын болон орон нутгийн чанартай тэмцээн уралдаанд оролцох тамирчдад санхүүжилт, урамшуулал олгох, дундын сантай болох, “Аймгийн өсвөрийн шигшээ баг бүрдүүлж үйл ажиллагааг дэмжих” хөтөлбөрийг боловсруулж байгаа талаар сонирхуулж, амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч багш, эцэг, эхчүүдтэй санал бодлоо солилцлоо.
Тэрбээр цаашид оюуны спортыг хөгжүүлэх, тамирчдын хичээллэх орчин нөхцөлийг сайжруулж, тохижуулахад орон нутгаас бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Засаг дарга Т.Энхтүвшин багш, тамирчдын хичээл зүтгэл, амжилтыг өндрөөр үнэлж, аймгийн Засаг даргын “Талархал”, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.