Шууд Chart

40-50 орны хүүхдийн спортын их наадам Улаанбаатарт болно

2016-11-16 16:37:46

“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна. Тэмцээний зохион байгуулалт, арга хэмжээний зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 60 хувийг улс, орон нутгийн төсвөөс, үлдсэн 40 хувийг ивээн тэтгэгчид болон олон улсын байгууллагаас бүрдүүлнэ гэж тооцжээ.

Энэ наадамд 45-50 орны 3000 гаруй тамирчин, 500-гаад дасгалжуулагч, 90 шүүгч, албаны 120-иод төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Олон улсын нэр хүнд бүхий наадмын бэлтгэлийг хангах, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт үүрэг болгожээ.   


40-50 орны хүүхдийн спортын их наадам Улаанбаатарт болно  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй