
Монголын усан спорт сонирхогчдын холбооны III цомын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны арваннэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болсон байна. Тус тэмцээнд нийт 13 багийн 243 тамирчин оролцсоноос Хилийн 0164 дүгээр ангийн тамирчин, дэд ахлагч Х.Одгэрэл 50 метр дельфин сэлэлт болон 50 метр өврөөр даллах сэлэлтийн төрөлд тус тус гуравдугаар байрыг эзэллээ.
Энэхүү тэмцээн нь жилд нэг удаа зохиогддог ба шилжин явах цомтойгоороо онцлогтой аж. Тэрбээр 2017 онд зохиогдох Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна.
Эх сурвалж: ХХЕГ
Дэд ахлагч Х.Одгэрэл хос хүрэл медаль хүртжээ | ||
Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.