Шууд Chart

"Fuji San" марафоноос дэд ахлагч Н.Мөнхбаяр мөнгөн медаль хүртэв

2016-12-04 12:59:24

Япон улсад зохиогдсон “Fuji San” марафоны тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд дэлхийн шилдэг 1200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Хилийн 0243 дугаар ангийн тамирчин, спортын мастер, ахлах ахлагч Н.Мөнхбаяр хоёрдугаар байр эзэлсэн байна. Тэрбээр марафоны 42 км 195 метр зайг 2 цаг 27 минут 50 секундэд туулжээ.

Манай тамирчин эх орондоо зохиогдсон Япон-Монголын хамтарсан “Тал нутгийн марафон”-ы 21 км зайд түрүүлснээр энэхүү тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцох эрхээ авсан аж. Тэрбээр тун удахгүй БНХАУ-ын Хөх хотыг зорьж “Сhina Zeamin” марафоны 42 км 195 м зайд өрсөлдөх гэж байна.


"Fuji San" марафоноос дэд ахлагч Н.Мөнхбаяр мөнгөн медаль хүртэв   
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй