Шууд Chart

Улсын өсөх идэр начин Л.Цэрэгтогтох түрүүлжээ

2016-12-06 12:19:36

Говь-Алтай аймгийн ИТХ-ын III хуралд зориулсан Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар шинээр улс, аймгийн цол хүртсэн шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан боллоо. 

Барилдаанд Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд зодогложээ. Нийт 32 барилдаж Цогт сумын харьяат "Хантайшир" бөхийн дэвжээ "Гео Мандал" ХХК-ийн бөх Улсын өсөх идэр начин Л.Цэрэгтогтох түрүүлж, Цээл сумын харьяат "Хантайшир" бөхийн дэвжээ Хилийн цэргийн 0306-р анги "Монгол тамхи со" ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Д.Тангад үзүүрлэж, Эрдэнэ сумын харьяат аймгийн залуу харцага Я.Бумбаяр, Хөхморьт сумын харьяат аймгийн залуу начин Г.Батмөнх нар их шөвөгт шалгарсан байна.

Барилдааны үеэр шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүдэд Говь-Алтай аймгийн ИТХ болон сум орон нутгаас нь хүндэтгэл үзүүлжээ. 


Улсын өсөх идэр начин Л.Цэрэгтогтох түрүүлжээ  
Үзсэн: 2538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
мөнгөө тоолж [103.9.90.xxx] 2016-12-06 13:12
Мөнгөө тоолья хоюулаа гэдэг дуугаа дуулья

Бидэнтэй нэгдээрэй