
Монгол Улсын Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, хүүхэд харагч болон эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй Хүүхэд харах төвийн ажилтнуудын дунд волейболын нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан байна.
Тэмцээнийг "Заан", "Мазаалай", "Тэргүүн" хүүхэд харах үйлчилгээний төвүүд хамтран явуулжээ. Спортын арга хэмжээнд нийт 17 баг оролцож, 500-аад эцэг, эх хамрагджээ.
Волейболын нөхөрсөг тэмцээн болов | ||
Үзсэн: 755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.