Шууд Chart

Эмэгтэй бөхчүүд “ОХУ-ын Нээлттэй цом”-ын тэмцээнд өрсөлдөнө

2016-12-09 11:54:09

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнд ОХУ-ын болон АНУ, Беларусь, Итали, Казахстан, Монгол, Эстони зэрэг гадаадын 6 орны нийт 132 бөх зодоглож байна.

Өнөөдөр урьдчилсан, болон дагах барилдаанууд болно, Маргааш үдээс өмнө хүрэл медалийн төлөөх, үдээс хойш алтан медалийн төлөөх барилдаанууд болно.

48 кг-ын жинд 32 бөх зодоглож байгаагаас Гавьяат тамирчин Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт чувашийн бөх Алиса Даниловатай таарчээ. Энэ жинд оросын аварга, дэлхийн оюутны аварга Милана Дадашева, Надежда Фёдорова, оросын хошой аварга Елена Вострикова, Алина Морева, европийн аварга Валерия Чепсаракова нарын шилдэг бөхчүүд барилдаж байна.

53 кг-ын жинд 15 бөх зодоглож байна. Нэгдүгээр тойрогт спортын дэд мастер Б.Болор-Эрдэнэ Москва хотын бөх Татьяна Эсман, олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал Красноярскийн хязгаарын бөх Александра Нищенкотой барилдана. Энэ жинд залуучуудын дэлхийн аварга Ксения Незговорова, европийн залуучуудын аварга Наталья Малышева, оросын аварга Стальвирой Оршуш нар зодогложээ.

55 кг-ын жинд 23 бөх зодоглож байгаагаас нэгдүгээр тойрогт олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг дагестаны бөх Хадижат Муртузалиеватай таарч спортын мастер П.Шинэхүү нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Европийн спортын наадмын хүрэл медальт, беларуссын бөх Надежда Сушкотай хүч үзнэ.

58 кг-ын жинд 10 бөх зодоглож байгаагаас Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Москва хотын бөх Екатерина Вьюноватай өрсөлдөнө.

63 кг- ын жинд 8 бөх зодоглож байгаагаас нэгдүгээр тойрогт олон улсын хэмжээний мастер П.Орхон Москва мужийн бөх бөх Валерия Лазинскаятай, олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид Ульяновск мужийн бөх Инна Тражуковатай барилдана.

69 кг-ын жинд 16 бөх өрсөлдөж байгаагаас нэгдүгээр тойрогт Гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт буриадын бөх Анна Щербаковатай, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг Кемерова мужийн бөх Наталья Кусинатай барилдана.

75 кг-ын жинд 13 бөх зодоглож байгаагаас олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт спортын дэд мастер Г.Уртнасан, Санкт-Петербург хотын бөх Арина Бабкина хоёрын аль хожсонтой барилдана. Энэ жинд европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Алсна Стародубцева, ДАШТ-ний хүрэл медальт, эстонийн бөх Епп Мае нар зодогложээ.

Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн д  2014 онд ОУХМ С. Бямбацэрэн, 2015 онд ОУХМ П. Орхон нар аварга болж байжээ.

Тэмцээний шууд дамжуулалтыг WRESTRUS.RU. цахим хуудсаар  үзэж болох юм байна.   

Шууд дамжуулалтыг Эндээс Улаанбаатарын цагаар 15:00 цагт хүлээн авч үзээрэй.

Д.Нарантуяа

 


Эмэгтэй бөхчүүд “ОХУ-ын Нээлттэй цом”-ын тэмцээнд өрсөлдөнө   
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй