Шууд Chart

ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа

2016-12-26 11:40:27

Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандуулахаар эх орноосоо мордсон. 

Бидэнд МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив /д.т.д 4897м/ оргилд амжилттай авиралт хийж, төрийн далбаагаа цэнгүүлсэн талаар баяртай мэдээ ирлээ.

Тэрбээр өнөө өглөө буюу Улаанбаатарын цагаар 9 цаг 57 минутад Монголын уулчдын Үндэсний Холбоотой утсаар ярьж баярт мэдээ хүргэлээ. Чили улсын цагаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьжээ. Өндрийн салхи ихтэй байсан байна. Одоо оргилоос бууж "High camp" буюу өндрийн бааз дээр бууж ирээд буй бөгөөд удахгүй доошлох болно гэж танилцууллаа.

Ийнхүү Монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай авирч гарсан түүхэн дээд амжилттайгаар та бид шинэ оноо угтаж байна.
МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаад амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид Б.Гангаамааг эх орондоо ирэх мөчийг цаг алдалгүй мэдээлэх болно гэж Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.


ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [86.214.16.xxx] 2016-12-26 17:54
Odoo bolnoo?Amidarlaa bod!!!

Бидэнтэй нэгдээрэй