Шууд Chart

“Спитр үү, спорт уу” сумдын волейболын лигийн тэмцээний хэсгийн тоглолтууд болж байна

2017-02-06 15:30:55

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахын эсрэг “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спитр үү, спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээн болж байна.

Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний үеийн “A”,”B”,”D” хэсгийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагаан-Овоо, Дашбалбар, Хөлөнбуйр сумдад зохион байгуулагдсан бөгөөд хагас шигшээд “А” хэсгээс Баяндун, Баян-Уул “В” хэсгээс Чулуунхороот, Чойбалсан “D” хэсгээс Хөлөнбуйр, Булган сумд шалгарч үлдээд байна. Тэмцээний “С” хэсэг буюу Халхгол, Баянтүмэн сумдын тоглолт энэ сарын 13-ны өдөр Хэрлэн суманд зохион байгуулагдана.

Хагас шигшээ тоглолт 2017 оны хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Дорнод аймгийн Биеийн тамир спортын газарт болж, аваргаа шалгаруулна.

Б.Отгонбавуу


“Спитр үү, спорт уу” сумдын волейболын лигийн тэмцээний хэсгийн тоглолтууд болж байна  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй