Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2017-05-16 15:16:03

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүснэ.

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 хэм дулаан байна.  Улаанбаатарт 11 цагт:  26 хэм дулаан, харьцангуй чийгшил 17 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Малчид, иргэдийн анхааралд: 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж,  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.


2017 оны 05 дугаар сарын 16-ны 20 цагаас 05 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 18-23 хэм, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хөвсгөлийн уулсаар үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө хэм 9-11 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд     5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-нд говь талын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 18-наас 19-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй