Шууд Chart

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийтдээ гандуу байна

2017-07-18 13:54:17

Манай улсын нийт нутгийн 80 гаруй хувь нь гандуу байна. Тэр дундаа төвийн болон баруун аймгийн зарим хэсгээр бэлчээрийн хомсдол бий болж, жижиг гол мөрөн ширгэж, малчид худаг бараадан зусч байгаа аж.

Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийтдээ гандуу байгаагаас хуурайшилт ихсчээ. Үүнээс шалтгаалан бэлчээрийн бүс нутагт өвс хатаж, малын идэш муу байгааг малчид хэлж байна.  Мөн говийн бүс нутгийн сумдад зуншлага нэлээн хүндэрч байна. Иймд малчдаа зэргэлдээ аймгууд руу отор нүүдэл хийлгэхээр тус аймгийн удирдлагууд хөрш аймгуудтай эртнээс тохиролцож байгаа талаар Баянхонгор аймгийн ХАА-ын газрын дарга Ж.Баттөр ярьлаа. Энэ талаар манай сурвалжлагчийн бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу...

Нийтэлсэн: Mонголын радио

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийтдээ гандуу байна  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй