
Мансууруулах төрлийн бодис хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийнхан саатууллаа. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт өчигдөр оройн 18-19 цагийн үед цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Захиргааны хэргийн Шүүхийн байрны хойд талд сэжиг бүхий явж байсан 20-26 насны 5 иргэнийг шалгахад нэгнийх нь халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хар тамхи татсан хүн танхайраад байна” гэсэн мэдээллийн мөрөөр шалгахад тус дүүргийн 11 дгээр хороонд суух эрэгтэй 26 настай Ө нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байдалтай байсныг мөн тус дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 0,5 гр хар тамхины төрлийн бодис хураан авчээ.
Мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн иргэдийг саатууллаа | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.