Шууд Chart

Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэдэд урамшуулал олгоно

2017-07-19 09:17:33

Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэн тус бүрт өдөрт 40 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргажээ. Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахад зориулсан сангаас санхүүжүүлэх юм байна.

Одоогоор нийслэл, 9 дүүрэг, түймрийн голомтот бүс 2 аймагт нийт 1 тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байна. Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэдэд урамшуулал олгоно  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй