
Хүний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тараах гэмт хэрэг их гарч байна. Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд тодорхой заасан ч шинэчлэн батлагдсан хуулиар дээрх хэргийг зөрчлийн хуульд харьяалуулах болсон. Эрүүгийн цагдаагийн алба энэ төрлийн гэмт хэргийг бүртгэх, эзэн холбогдогчийг олж тогтоох, холбогдох дүүргүүдэд шилжүүлэх зэргээр ажиллаж байгаа аж.
Энэ төрлийн хэргийг үйлдэж байгаа этгээд нь хүлээх хариуцлага бага, өөрийгөө баригдахгүй гэж боддог бол эндүүрэл юм. Ял шийтгэл гэх нэр томъёонд их бага гэж ярих нь өрөөсгөл бөгөөд насан туршдаа таныг дагах бас нэгэн сүүдэр болно гэдгийг Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан хэллээ. Манай сурвалжлагчтай ярилцсан түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
Хүний нэр төрд санаатай халдах гэмт хэрэг их гарч байна | ||
Үзсэн: 2062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.