Шууд Chart

Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирлээ

2017-07-26 10:19:10

Японы Мэргэжлийн сүмо бөхийн 7-р сарын тэмцээн ням гарагт Нагаяо хотноо өндөрлөсөн. Тус тэмцээний 12 дахь өдөр  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал учраа бөхөө өвдөг шороодуулснаар 1048 дахь даваагаа авч японы сумо бөхийн түүхэнд хамгийн олон даваа авсан амжилтыг шинэчилсэн.

Мөн сүүлийн өдрүүдийн барилдаанаар дараалан давж, 1050 даваатай болсноор энэ сарын тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Ийнхүү 39 дэх түрүү 1050 дахь даваагаа авсан Их аварга Хакүхо М.Даваажаргал даваа гарагийн орой эх орондоо ирсэн.

Тэрээр энэ удаад Монголд ямар нэгэн томоохон арга хэмжээнд оролцохгүйгээр амрахаар ирсэн байна. Түүний дараагийн зорилго нь мэргэжлийн сүмод 40-н түрүү авсан анхны бөх болох, дээд зиндаад 1000 даваа авах,  аварга цолтойгоор 63 болон түүнээс дээш башёд  барилдах зэрэг олон олон амжилтыг өөрийн нэр дээрээ бичүүлэх зорилготой байгаа аж. Одоо та бүхэнд түүний яриаг хүргэе.

Нийтэлсэн: Mонголын радио

Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирлээ  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй