
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер өнгөрсөн жилийн сонгуульт ажлаар түүнийг ОХУ-тай хуйвалдсан гэх яриаг үгүйсгэж мэдэгдэл хийлээ. Даваа гарагт Кушнер АНУ-ын Сенатын Тагнуулын хороотой хаалттай уулзалт хийхээсээ өмнө ийнхүү мэдэгдсэн юм.
Мөн тэрээр өнгөрсөн жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу 12 дугаар сард Оросын элчин сайд болон өмгөөлөгчтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Кушнер “Эдгээр уулзалт ерөнхийлөгчийн кампанит ажилтай ямар ч холбоогүй байсан бөгөөд сонгуулийн үр дүнд ямар нэг нөлөө үзүүлээгүй” гэсэн байна.
АНУ-ын Сенатын Тагнуулын Хороотой хийсэн хаалттай уулзалтын дараа, Кушнер дахин сурвалжлагч нарт хандан түүний хийсэн бүх үйлдэл зөв байсан гэдгээ онцолжээ. Харин Кушнерийн мэдэгдэлд Ардчилсан намынхан эргэлзэж байгаагаа илэрхийлэн, түүнийг байнга банкны дансаа өөрчилдгийг сэжигтэй үйлдэл хэмээн үзэж байгаа юм.
Жаред Кушнер ОХУ-тай холбоотой асуудлыг үгүйсгэлээ | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.