Шууд Chart

Эрүүл мэндийн бичиггүй малыг аймаг, сум дундад оторлуулахгүй

2017-07-26 14:40:10

Эрүүл мэндийн бичиггүй ямар ч малыг аймаг, сум дундад оторлуулахгүй байх шийдвэрийг холбогдох яамнаас гаргалаа. Өнөөдөр байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн малын шилжилт хөдөлгөөн их байна. Гэхдээ  хяналт муу, замбараагүй оторлосноос болж малын гоц халдварт өвчин гарах эрсдлийг бий болгож байгааг анхааруулсаар байна. Иймд малчид оторлож нүүхдээ малаа эрүүлжүүлэх тарилга вакцинд бүрэн хамруулсан байх ёстой. Түүнийгээ баталгаажуулах бичгийг малын эрүүл мэндийн дэвтэрт он сар өдрөөр нь бичиж тэмдэглэсэн байх шаардлагыг холбогдох байгууллагаас тавьж байна.

Хэрэв дээрх шаардлагыг биелүүлээгүйгээс болж малын гоц халдварт өвчинг эрүүл бүсэд гаргах нөхцөл бүрдүүлсэн малчин болон аж ахуй нэгжээр гарсан хохирлыг бүрэн төлүүлэх болно. Вакцин хийлгээгүйгээс устгалд оруулсан малд Засгийн газраас нөхөн төлбөр олгохгүй гэдгийг мал эмнэлэг, үржлийн газраас онцгойлон анхааруулж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Эрүүл мэндийн бичиггүй малыг аймаг, сум дундад оторлуулахгүй  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй