
Умард Солонгосын аюул заналхийлэлд хариу үзүүлэхийн тулд пуужингийн довтолгооноос хамгаалах системээ АНУ дахин туршихаар бэлтгэж байгаа тухай BBС агентлаг мэдээллээ. Аляскийн хойгийн баруун хойд хэсэгт пуужингийн довтолгооноос хамгаалах ТААД системийн туршилтыг тун удахгүй хийнэ гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, Тэнгисийн цэргийн хүчний ахмад Жефф Девис өчигдөр мэдэгдсэн байна. Туршилтыг бямба гарагт эхлүүлж магадгүй тул ойр орчмын Аляскийн хойг, Кодиак болон Хавайн арлуудын хоорондох далай тэнгисийн орон зайд аялахгүй байхыг АНУ-ын Эргийн хамгаалалтын албанаас зөвлөжээ.
Энэ сарын эхээр дунд тусгалын дуураймал пуужинг сөнөөж, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг амжилттай туршсан гэж АНУ-ын зэвсэгт хүчний командлал мэдээлсэн. Энэ нь АНУ-ын ТААД буюу Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг амжилттай ашигласан анхны тохиолдол болсон юм. Өнгөрсөн сард Аляска хүрч чадах тив алгасах баллистик пуужинг Умард Солонгосын тал амжилттай хөөргөсний дараа уг туршилтыг хийсэн байна.
Умард Солонгос АНУ-ын хоригийг үл харгалзан цөмийн зэвсэг үйлдвэрлэж, зэвсгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд олон тооны пуужин туршсаар байгаа юм.
АНУ Умард Солонгосын эсрэг хариу арга хэмжээ авна | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.