
АНУ-ын гадаад хэргийн сайд Жонн Кери Афганистан улстай хамтран бүс нутгийн аюулгүй байдлын талаар энхийг сахиулах хоёр талт гэрээ байгуулах талаар санал дэвшүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр өнгөрөгч Лхагва гарагт Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай харилцах үедээ энэ талаар ярьжээ.
Энэхүү гэрээний саналын хүрээнд Афганистаны эрх баригчид болон дээд ассемблей Пүрэв гарагаас эхлэн хуралдах болсноо мэдэгдсэн байна. Хэрвээ Афганистаны тал энэхүү асуудал дээр нааштай хариу гаргаж харилцан зөвшилцөлд хүрвэл гэрээний бодит хэрэгжилтийг 2015- 2024 оны хооронд байхаар төлөвлөсөн байна. Гэрээний гол зорилго нь өмнөд Азийн улс орнуудыг тус гэрээнд татан оролцуулах явдал юм.
Америк Афганистанд санал дэвшүүлжээ | ||
Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.