
Удаан хугацаанд маргаантай байсан Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудалд нааштай хандлага гарлаа. АНУ улс тэргүүтэй дэлхийн 6 их гүрний гадаад харилцааны сайд нар Женев хотноо эл асуудлаар хэлэлцэж эхэллээ. Тодруулбал АНУ, Их Британи, ОХУ,Франц, Хятад улсын гадаад харилцааны сайд нар Ираны эрх баригчидтай тохиролцоонд хүрч цөмийн хөтөлбөрөө хэвийн явуулах талаар дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ираны тал атомын цахилгаан станцын зориулалтаар уран баяжуулж байгаагаас биш ямар нэг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгогүй гэх байр суурьнаас асуудалд хандаж байв. Хэлэлцээрийн үр дүнд Иран улс цаашдаа уран баяжуулах хөтөлбөрөө зогсоохоор харилцан шийдэлд хүрчээ.
Их гүрнүүд Ирантай цөмийн хэлэлцээрийн зөвшилцөлд хүрлээ | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.