Шууд Chart

Жон Кеннедигийн дурсгалыг хүндэтгэлээ

2013-11-25 16:27:48


Одоогоос 50 жилийн өмнө АНУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан ерөнхийлөгч асан Жон Кеннеди 46  насандаа бусдын гарт амиа алдсан гашуун түүхийг дурсаж, өнгөрсөн Баасан гарагт цагаан ордныхон  хүндэтгэлийн жагсаал хийсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Барак Обама цагаан ордноос хүндэтгэл илэрхийлж , өнөөдөр бид бүхэн ерөнхийлөгч асан Жон Фицжеральд Кеннедигийн түүхэн дахь  алдар гавъяа мөн чанарыг  албан ёсоор хүндэтгэж байна хэмээжээ. 1963.11.22 –ны өдөр ерөнхийлөгч Кеннеди сонгуулийн компанит ажлын үеэр эхнэрийнхээ хамтаар Даллас хотод ажлын айлчлал хийж явахдаа алуурчдын гарт буудуулан амь насаа алдсан юм.    
Нийтэлсэн: О.Баярням

Жон Кеннедигийн дурсгалыг хүндэтгэлээ  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй