Шууд Chart

Монголын уул уурхайн талаар дэлхий ертөнцөд

2013-11-28 11:57:04

Олон улсын уул уурхайн MINING.COM цахим хуудаснаа Монголын уул уурхайн салбарын талаар Хятдын Шиньхуа агентлагаас хийсэн мэдээлэл нийтлэгджээ. Энд эдийн засгийн үзүүлэлт нь асар хурдацтайгаар өсч байгаа Монголын засгийн газар, бүс нутгийнхаа алт олборлогчдын холбоотой хамтарч гар аргаар алт олборлож байгаа иргэдийн хууль бус үзүүлэлтийг багасгах зорилгоор хууль ёсны эрх бүхий боломжийг нь нээж өгөх  санамж бичиг үйлдсэн талаар дурьджээ. Мөн энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү санамж бичиг үйлдэгдсэн юм байна. Түүнчлэн одоогийн байдлаар 100,000 хууль бус алт олборлогчид нийт уурхайн 20 гаруй хувьд нь хувиараа алт олборлож хийж байгаа талаар уг цахим хуудаснаа бичжээ.

Нийтэлсэн: О.Баярням

Монголын уул уурхайн талаар дэлхий ертөнцөд  
Үзсэн: 2444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй