
Япон Хятадын хооронд үүсээд байсан Сенкакү арлыг тойрсон маргаан арайхийн намжаад байтал Америк Хятадын хооронд агаарын хилийн маргаан үүслээ. Хятад улс агаарын хилийг тогтоохдоо Сенкакү арлын ойролцоох Японы мэдэлд байдаг хэд хэдэн арлуудыг хамруулан хүрээгээ татсанд Японы зүгээс гомдолтой байгаа аж. Эдгээр гүрнүүдийн хоорондох хилийн маргааны асуудал дахин хурцадсан явдал нь Америкийн В-52s бөмбөгдөгч онгоц нислэг үйлдэж явахдаа Хятадын агаарын хилийг дайран өнгөрсөнд байгаа юм. Гэхдээ уг онгоцонд ямар нэгэн зэвсэг техник тээвэрлэж яваагүйг Америкийн тал дахин дахин мэдэгдсээр байна. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Джо Байден уг асуудлын маргааныг яриа хэлэлцээрийн арга замаар шийдэх зорилгоор Хятад болон Япон, Өмнөд Солонгос улсуудад дипломат айлчлал хийх болсон талаар мэдэгдлээ.
Джо Байден Хятад улсад айлчилна | ||
Үзсэн: 1439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.