
БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн Su-30, J-11 KJ-2000 байлдааны нисэх онгоцууд Пүрэв гарагт агаарын хилийн маргаантай байгаа бүсэд хяналт тавих зорилгоор нислэг үйлдсэн байна. Албаныхан БНХАУ-ын энэхүү гэнэтийн үйлдлийг гадны гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдсэн нислэг гэж тайлбарлаж байгаа юм.
Нислэг үйлдсэн Оросын Su-30 нисэх онгоц нь хоёр хүний суудалтай, газар болон далай тэнгисийн гадаргуу дээрх ямар ч объектийг маш хялбархан устгах чадвартай өндөр түвшний дайны зориулалттай нисэх онгоц билээ.
БНХАУ-ын цэргийн арми өндөр түвшний түгшүүр зарлаад байгаа бол Япон улс энэ асуудал дээр өөрсдийн хяналтаа дээд түвшинд байлгах болно гэж мэдэгдэж байгаа.
Хятадын зүүн тэнгис дэх агаарын хилийн маргаан хурцадсаар байна | ||
Үзсэн: 3516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.