Шууд Chart

МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна

2018-01-08 15:17:00

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио редактор сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:

Шинэ брэнд нэвтрүүлэг бий болгож сонсогчдыг татах, ижил төстэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай, өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус  нийтлэл нэвтрүүлэг бүтээхийн  тулд  бичвэр, яриа сурвалжлага сонирхолтой, олон талын мэдээлэл бүхий гүйцэтгэл сайтай байх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-    Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
-    Эфирт нэвтрүүлэг хөтлөх чадвартай байх
-    Уран бүтээлч сэтгэлгээтэй
-    Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. /Хүүхэд залуучуудын нэвтрүүлэг болон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэж байсан туршлагатай./
-    Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
-    Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
-    Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

-    Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй  МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
-    Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
-    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

Нийтэлсэн: Mонголын радио

МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй