
1998 онд байгуулагдаж залуучуудыг “Зүүдний дагина”, “Миний нулимсыг салхи л арчина”, “Нутгийн чулуу”, “Чамдаа өгсөн хайр” зэрэг хит уран бүтээлүүдээрээ байлдан дагуулж байсан “Freezone” хамтлаг 11 жилийн дараа дахин тайзнаа гарч тоглолтоо хийлээ.
.jpg)
Тоглолтод нийт 20 гаруй дуу дуулагдлаа. Цөөхөн хэдэн шинэ дуу дуулагдсаныг эс тооцвол бүгд л үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, дагаж дуулуулсан “хуучны” дуунууд байсан юм. Хөнгөн хэмнэл, бүжгээр дэглэгдсэн уг тоглолтыг "On`n off продакшн зохион байгуулсан бөгөөд найруулагчаар нь С.Ононбат ажиллажээ. Тэдний “Намрын дурсамж” дуун дээр нь “Ice top” хамтлаг хамтарч дуулсныг тооцвол өөр хамтлаг, дуучид тайзан дээр гарсангүй. Харин үзэгчдийн суудалд СТА Т.Дэлгэрмөрөн, БШУ-ны сайд Лу.Гантөмөр, яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг олны танил эрхмүүд цөөнгүй харагдсан юм.” Өвлийн шөнө”, “Нутгийн чулуу”, “Миний нулимсыг салхи л арчина” зэрэг дуунуудаараа тэнд цугларсан хүмүүсийг суудлаас нь босгож сэтгэлийг нь гэгэлзүүлж чадсан “Freezone” хамтлагийн тоглолт үзэгчдийн хамгийн ихээр хүлээж байсан “Зүүдний дагина” дуугаар өндөрлөлөө.
Дурсамж сэргээсэн “Freezone”-ны үдэш | ||
Үзсэн: 1847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.