
Иргэдийн оролцоотой соёлын өвийг бүртгэх аян 4 сарын хугацаанд үргэлжилж 5 төрлийн 116 соёлын биет болон биет бус өвийг бүртгүүлсэн байна. Үүнд үе уламжлан хадгалагдаж ирсэн соёлын үнэт өв, олон зуун жилийн турш байгаль дээр оршин тогтносон биет бус өвүүдийг соёлын өвийн төвд бүртгүүлжээ. Хадны сүг зураг бичээсийг иргэд хамгийн ихээр бүртгүүлснийг Соёлын өвийн төвийн дарга н.Энхбат хэллээ.
Дөрвөн сарын хугацаанд иргэдийн оролцоотойгоор бүртгэж авсан соёлын өвүүд болон, энэ жил иргэдээс худалдаж авсан үзмэрүүдээр нэгдсэн үзэсгэлэн гаргаж иргэдэд дэлгэн харуулах юм байна. Иргэдийн оролцоотойгоор соёлын өв бүртгэх ажлыг ирэх онд үргэлжлүүлэн хийх аж.
116 өв соёлыг бүртгэлээ | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.