Шууд Chart

Гурван үеийн найрагчтай уулзаарай

2014-01-14 10:43:02

Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн цом” яруу найргийн баяр ирэх Мягмар гараг буюу нэгдүгээр сарын 21-нд 17:00 цагаас Монголын хүүхдийн ордонд 22 дахь удаагаа болох гэж байна.

Яруу найрагчдыг шүлгээр бус тухайн жил туурвисан шилдэг номоор нь өрсөлдүүлдэг болоод наймдах жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус наадмыг “Ноён Хутагт Сан”, “Говийг Хөгжүүлэх Төрийн Бус Байгууллагуудын Нэгдсэн Холбоо”, “Монголын Хүүхдийн Ордон” хамтран зохион байгуулж байна. 
 
Харин тус яруу найргийн баярыг “Нар-Мон” ХХК ивээн тэтгэж,  “ТВ-10” телевиз мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцож байгаа ажээ.
Дашрамд өгүүлэхэд “Мөнгөн цом” яруу найргийн баярыг анхлан төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байжээ.Тиймээс энэхүү яруу найргийн баяр нь өдгөө ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн яруу найрагчдыг шүлэгт дуртай ард түмэнтэй нь уулзуулдаг томоохон баяруудын нэг болжээ.

Гурван үеийн найрагчтай уулзаарай  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй