Шууд Chart

"Аадар" хамтлаг уран бүтээлээ өргөн хүрээнд хийнэ

2014-01-15 14:19:41

Монголын рок попын салбарт амьд хөгжмийн чиглэлээр уран бүтээлээ хийдэг нэгэн хамтлаг мэндэллээ. "Аадар" хамтлаг нь альтернатив метал, пост-гранж, хард рок, акустик, баллад урсгалаар тоглодог билээ. Тус хамтлагийнхантай цөөн хором ярилцлаа.

-"Аадар" хамтлаг хэзээ байгуулагдсан. Уран бүтээлээрээ ямар мэссэж өгөхийг зорьдог вэ?


-"Аадар" хамтлаг нь 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн уран бүтээлээ туурвиж сонсогчдынхоо хүртээл болгож эхэлсэн. Хамгийн анхны уран бүтээл нь "Ясан толгой" гээд дуу бий. Энэхүү уран бүтээлээр дамжуулан хүмүүст амьд ахуйдаа баян, ядуу гээд нийгмийн аль ч давхаргад амьдарч байгаа. Одоо энэ амьдралд амьдарч байгаа хүмүүс үхэхэд ганцхан зүйл л үлддэг. Манай дууны шүлэг дээр “Ядуус нь ч ясан толгой, Ямбад нь ч ясан толгой” гээд гардаг юм. Хүн амьддаа хэн ч байсан болно. Хүн үхээд оршуулагдахдаа гол нь адилхан бүгд яс болоод үлдэнэ гэсэн утга санааг илэрхийлсэн дуу байгаа.

Үүний дараагаар бид нар  “Хачин дурлал” дуугаа гаргасан. Энэ дуундаа залуусын хайр сэтгэлийг байгаагаар нь харуулсан юм.

-"Эр хүн танаа" дууныхаа талаар ярьвал?                                                      

-Нийгэмд ил байдаггүй хэрнээ бидний амьдралд хангалттай сонсогддог. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг болон архины эсрэг хийгдсэн байгаа. Энэхүү дууны дараа студид амьд хөгжимтэй тоглож дүрсжүүлсэн гурван уран бүтээлийн 2 нь цацагдаж сонсогчдод хүрсэн.
 “Эр хүн танаа” дууны цуврал уран бүтээл гэж хэлж болох “Новшийн эцэг” гээд  хүнд металл рок дуу. Айл гэрийн ноён нуруу эцэг хүн архи, дарсанд орохоороо үр хүүхэддээ яаж үзэн ядагдаж байгааг өгүүлсэн.

-Төрөл жанрын хувьд?

-Сэдвийн хувьд маш өргөн цар хүрээг хамруулсан уран бүтээлийг туурвихыг зорьж туурвиж байгаа. Хөгжмийн жанрын хувьд альтернатив металл гээд стиллээр тоглодог. Гитарын хүнд  тоглол дээр дуучны уянгалаг хоолойтой хоршиж тоглогддог хөгжмийн нэг урсгал юм.

-Шинэ оны анх уран бүтээл?

-Саяхан “Би чамд хайртай” шинэ дуугаа цацаж эхэлсэн. Дараа дараагийн уран бүтээл хийгдэж байгаа.

Та бүхэндээ Аадар хамтлагийн уран бүтээлүүдийг толилуулж байна.

Д.Ана


"Аадар" хамтлаг уран бүтээлээ өргөн хүрээнд хийнэ  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй