Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” ирэх 8 сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарлалаа. Өнгөрсөн жил “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болсон юм.
.jpg)
Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн худалдаа манай улсад зохион байгуулагдах юм байна.
“АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-т манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх 8 сарын 1-нээс өмнө хийгдэх аж. Ийнхүү манай улсад зохиогдох дэлхийн загвар болон худалдааны ертөнцийн томоохон наадмын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд болоод монголын ард түмэнд хүргэх албан ёсны хэвлэлийн хурал маргааш 12:00 цагаас “BLUE SKY TOWER”-т болно.
Хэвлэлийн хуралд “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ”-ийг санаачлагч “GROUP FASHION WEEKS”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma, “IMEX CORPORATION LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүр-Эрдэнэ, “MGL MEDIA GROUP”-ийн захиарал Э.Батхүү, “ANDRA MODEL MANAGEMENT”-ийн захирал мисс Х.Бадамгэрэл нар болон наадмыг дэмжин оролцож буй Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Сити Дээд Сургууль, Урлах Эрдмийн Загварын Товчоо, BSB Better Lifestyle-ийн төлөөлөгчид оролцоно.
Түүнчлэн өнгөрсөн жил Япон улсад зохиогдсон “АЗИЙН ЗАГВАРЫН 7 ХОНОГ-2013”-ийн телевизийн шоу нэвтрүүлгийг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчид үзэж сонирхож байжээ.
Дашрамд өгүүлэхэд тус арга хэмжээний санаачлагчаар GROUP FASHION WEEKS, Ерөнхий зохион байгуулагчаар IMEX CORPORATION LLC, Хамтран зохион байгуулагчаар МОНГОЛЫН ЗАГВАР ӨМСӨГЧ, ДИЗАЙНЕРУУДЫН ТӨГӨЛДӨР ХОЛБОО, ANDRA MODEL MANAGEMENT, харин мэдээллийн албан ёсны түншээр MGL MEDIA GROUP, МОНГОЛЫН №1 ХӨТӨЧ САЙТ WWW.DORGIO.MN, Дэмжигч байгууллагаар СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ, СИТИ ДЭЭД СУРГУУЛЬ, УРЛАХ ЭРДМИЙН ЗАГВАРЫН ТОВЧОО, BSB BETTER LIFESTYLE тус тус ажиллаж байгаа юм байна.
.jpg)
.jpg)
.jpg)
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.